Хүүхдүүдээ, эцэг эхчүүдээ “Номын гэр-3”-т ирж эдгээр дэлхийн шилдэг номнуудаас уншиж, оюунаа хөгжүүлэх олон сайхан тоглоомуудаар тоглож чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлээрэй.
Хаяг нь: чингэлтэй дүүргийн 18 р хороо орчимд дэлхийн зөнгийн байранд байдаг.
Сонирхолтой байж магадгүй гэж бодоод жаахан мэдээллийн чанартай зүйл оруулъя: Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс санаачлан нийслэлийн гэр хороололд амьдардаг хүүхэд багачууд, иргэдэд зориулан, тэдний хөгжлийг дэмжсэн төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулахаар “Номын гэр” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна.
Төслийн гол зорилго нь:
1.Хамгийн энгийн бөгөөд ойрхон, оюуны үйлчилгээг бий болгоно.
2.Хүүхдийг номтой нөхөрлүүлэх, номоор дамжуулж зөв хүн болгоход гэр бүлийнхэн төдийгүй, амьдарч байгаа орчин, олон нийтийн зүгээс нэгэн санаа, зорилгод нэгдсэн хамт олныг бий болгоно. Ингэснээр хороодын боловсрох хөгжих ирээдүйн асуудалд тогтвортой шийдлийг бий болгоход дэмжлэг болно.
3.Хүүхдүүдэд чөлөөт цагаараа гэрийнхээ ойр орчимд ном унших уншлагын газруудыг байгуулснаар тэдний сурч хөгжих, мэдээлэл олж авах боломжийг дээшлүүлэхэд туслах зэрэг болно.
Энэхүү хөтөлбөр нь зөвхөн хорооны хүүхэд багачуудад төдийгүй ажилгүй байгаа иргэд, залуу гэр бүлүүд болон тэтгэвэрт гарсан эмээ өвөө нар гэх мэт маш өргөн хүрээг хамрах бөгөөд энэхүү аятай тохьтой, найрсаг орчин бүхий шинэлэг үйлчилгээ нь үнэ төлбөргүйгээрээ онцлогтой юмаа.
Анхны “Номын гэр-1”-ийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байгуулагдаж байжээ.
Харин “Номын гэр-2”–ийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байгуулагдсан.
“Номын гэр-3” нь Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хайлааст Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн “Хүний хөгжлийн төв”-ийн байранд байрлаж байна. /Чингэлтэй дүүргийн 17-р хорооны дэргэд/ Энэхүү “Номын гэр-3 ”-тай хамтран ажиллагч байгууллага нь Чингэлтэй дүүргийн нийгмийн халамжийн хэлтэс, Дэлхийн зөн ОУБ юм байна.
“Номын гэр-4” нь Улиастайд байрладаг. Мөн “Номын гэр -5” бас бий. /Хаяг нь олдсонгүй уучилаарай. /